Т.Ганболд: С.Паушок намайг залилсан нь Нью-Йоркийн шүүхээр тогтоогдсон. Үнэн хэзээд ялдаг

Т.Ганболд: С.Паушок намайг залилсан нь Нью-Йоркийн шүүхээр тогтоогдсон. Үнэн хэзээд ялдаг

УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог буюу Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшигч “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдтой холбоотой өмнө нь нийтлэгдсэн сөрөг мэдээллийг зарим хэвлэлүүд сүүлийн үед дахин дэлгэх болсон. 

Тухайлбал, нэгэн сайтад Т.Ганболдод залилуулж, компаниа алдсан гэх ОХУ-ын иргэн С.Паушокийн ярилцлагыг нийтэлсэн юмм. 

Ер нь Т.Ганболдыг ОХУ-ын иргэн С.Паушокийг залилж, “Алтан Дорнод Монгол” компанийг өөртөө авсан гэж олон жилийн өмнөөс ярьж, бичиж ирсэн. Харин энэ хэрэг хууль шүүхийн байгууллагаар ороод шийдэгдээд эцэслэгдсэн талаар Т.Ганболд өөрийн цахим хуудаснаа бичиж, холбогдох баримтыг хавсарган байршуулжээ. 

Тэрбээр энэ талаар "Стокгольмын, Москвагийн, Токиогийн олон улсын арбитрын Нью-Йоркийн дээд шүүх дээр ялагдсан. Намайг залилсан нь тогтоогдсон, Монголоос зугтсан, ОХУ-аас оргосон, Латвид орогнож байгаа Паушокийг миний дайснууд өрсөлдөгч талд ашиглуулж олон нийтийг будлиулах санаатай. Одоо ирэх долоо хоногт татварын өртэй гэх юм гэнэ. Би хариуцлагатай хэлье. "Алтан Дорнод"-ын өр төлбөрүүдийг би тавиагүй ч бүрэн дуусгасан. Тэгээд би бүрэн шалгуулж эрх мэдэлтний талаас бус БИЕ ДААГЧИЙН талаас НЭР ДЭВШИГЧИЙН ҮНЭМЛЭХЭЭ авсан. ҮНЭН ҮРГЭЛЖ ЯЛДАГ" хэмээн бичиж баримтыг нь дэлгэсэн байна. 

Түүх сөхвөл, Т.Ганболдыг шүүмжилж, Монголын төрийн сонгуульд оролцоод байгаа С.Паушок нь 2000 оны эхээр анх Монголд ирэхдээ хармаандаа 10 мянган доллартой ирсэн гэгддэг. Ингээд манай улсад “Алт” хөтөлбөр хэрэгжих үеэр зарим нөлөө бүхий улс төрчдын өмнө, хойно гүйж байгаад “Алтан Дорнод Монгол” компанийг байгуулан алтны уурхайтай болж Монголоос нийт 20 гаруй тонн алт олборлож, гадагшаа зөөж, ашгийг нь хүртсэн байгаа юм. Тухайн үед С.Паушок нь Монголын хуулийг хэрэгжүүлдэггүй, дур зоргоороо бизнесээ эрхэлдэг, алтыг машин, машинаар зөөж хилээр гаргадаг. Ингэхдээ албаны хүмүүст шалгуулдаггүй байсан гэдэг.

Ингээд одоогоос есөн жилийн өмнө С.Паушок “Алтан Дорнод” компаниа ашиггүй ажиллаж байна хэмээн голж зарахаар болжээ. 

Энэ дагуу Т.Ганболд тус компанийг худалдан авсан байдаг. Уг компанийг анх худалдан авахад татвар болон банкны олон тэрбум төгрөгийн /300 сая доллар/ өртэй, уурхайн газрыг ухаж сэндийлсэн, нөхөн сэргээлт хийгээгүй байсан гэдэг. Ингээд Т.Ганболд уурхайн ухсан газарт нөхөн сэргээлт хийж, мөн энэ бүх өрийг нь дарж үйл ажиллагааг нь үргэлжлүүлсэн байна. Ингэснээр Т.Ганболд тус компанийг амжилттай ажиллуулж эхэлсэн даруйд С.Паушок Т.Ганболдыг залилан хийсэн, мөнгө төгрөг өгөөгүй хэмээн ярьж эхэлсэн түүхтэй аж. Тэрбээр их хэмжээний мөнгө нэхэж одоо ч ярьдаг. Энэ зуршлаараа сонгуулийн үед ярьж эхэлсэн нь энэ юм. Т.Ганболдын "Алтан Дорнод Монгол" компани татварын өргүй хууль шүүхийн байгууллагаар шалгуулж буй асуудалгүй гэдэг нь доорх баримтаар нотлогдож байна.