Э.Бат-Үүл: Б.Нямтайшир Цэнхэрмандал сумын хоолны газар надтай таарсан

Э.Бат-Үүл: Б.Нямтайшир Цэнхэрмандал сумын хоолны газар надтай таарсан

УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр бие даан нэр дэвшиж буй. Харин түүнийг хууль зөрчсөн гэж үзэн анхан шатны шүүх хуралдаан хүртэл ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хорьж буй.

Иймд түүний сонгуулийн ажлын Б.Нямтайшир төлөөлөн гүйцэтгэж буй гэх мэдээлэл бий.

Тэгвэл саяхан Б.Нямтайшир Хэнтий аймагт АН-аас нэр дэвшиж буй хотын дарга асан Э.Бат-Үүлтэй тус аймагт уулзсан гэх мэдээлэл сошиал орчинд нийтлэгдсэн юм.  Харин энэхүү үйл явдалд Э.Бат-Үүл өөрийн твиттер хуудастаа “Нямтайшир хоёр эгчийгээ оршуулсан газрыг эргэж яваад Цэнхэрмандал сумын Цолмон хоолны газар надтай таарсан. Цагдаа хоолны газрын бичлэгийг хууль бусаар хураан авч МАН-д өгсөн байгаа юм даа! Монголын цагдааг МАН-ын цагдаа болгосон хариуцлагыг нэхнэ ээ! Тайшир бид хоёр нэг байрных!” гэжээ.