ХЭНТИЙ: Сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан бүсгүй хоёр настай дүүгээ дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

ХЭНТИЙ: Сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан бүсгүй хоёр настай дүүгээ дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд МАН-ын сонгуулийн штабын ажилтан зам тээврийн осол гаргаж, хоёр настай хүүхдийн амийг хохироосон харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.

Хэрэг гаргасан эмэгтэй 19 настай, МАН-ын сонгуулийн штабт ажиллаж байжээ. Сумын цагдаагийн байгууллага хэргийн талаар тодруулахаар ажиллаж байна. Бүсгүй үдийн цайгаа уухаар гэр рүү гээ явахдаа хамт ажилладаг хүнийхээ машиныг гуйсан байна. Ингээд гэртээ цайгаа уух зуурт  штабаас нь яаралтай ир гэж дуудсан бөгөөд яараад гарахдаа ийнхүү ахынхаа хоёр настай хүүхдийг дайрч амь насыг нь хохироожээ. 

Бүсгүйн эгч TIME LIVE сайтад ярилцлага өгөхдөө "Манай дүү сэтгэлийн гүн дарамтанд орсон байдалтай байна. Цагдаа нар өмгөөлөгчгүйгээр байцаалт авсанд гомдолтой байна" гэжээ.