Н.Номтойбаяр захиагаа харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан хэвлэжээ

Н.Номтойбаяр захиагаа харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан хэвлэжээ

УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж буй Нямтайширын НОМТОЙБАЯРЫН сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. 

Н.Номтойбаяр шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож байгаа юм. Тэрбээр цагдан хорих ангиас илгээсэн ил захидлаа харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан брайл үсгээр хэвлэн түгээж эхэлжээ. 

Мөн тэрбээр өрх бүрд зориулсан захиаг өөрийн төлөөлөл болох хүмүүсээрээ хүргүүлж байгаа аж.