У.Хүрэлсүх: Энэ удаагийн  сонгууль бол шударга нийгэм байгуулах боломж

У.Хүрэлсүх: Энэ удаагийн сонгууль бол шударга нийгэм байгуулах боломж

БЗД-ийн 1-р хороо 48-р сургууль буюу УИХ-ийн 22-р тойрогт Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүрэлцэн ирж саналаа өглөө.  Тус тойрог нь сонгуулийн хоёр мандаттай. Улстөрийн нам, эвслээс 21, бие даан 7 хүн нэр дэвшиж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өнөөдөр бол баярын өдөр. Энэ жилийн сонгууль өнгөтэй сайхан эхэллээ. Иргэд ч их идэвхтэй саналаа өгч байна. Энэ удаагийн сонгууль бол улс орны ирээдүйг шийдэх маш чухал сонголт. Бид энэ сонгуулиас шалтгаалж шударга нийгэм байгуулж, үргэлжлүүлж явахаа шийднэ. Иймээс иргэд, ард нийтдээ саналаа заавал өгөөрэй гэж дахин дахин уриалж байна” хэмээн мэдэгдлээ.