СЕХ: Улсын хэмжээнд сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 25.13%-тай байна

СЕХ: Улсын хэмжээнд сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 25.13%-тай байна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт үргэлжилж байна. Санал хураалт орой 22:00 цагт дуусна.

Санал хураалтын 12:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг УБЕГ-ын дарга Б.Баасандорж танилцуулж байна.УБЕГ-ын дарга Б.Баасандорж "УИХ-ын сонгуулийн ирцийг 12:00 цагийн байдлаар танилцуулъя. Санал хураалт 07:00 цагт эхэлсэн.

Улсын хэмжээнд 29 тойрог бүхий 2,070 хэсгийн хорооноос ирцийн мэдээг авч, нэгтгэн танилцуулж байна. Ирцийн мэдээг 12:00-12:50 цагт хэсгийн хороодоос авах хуваарьтай байсан. Цаг агаарын байдлаас шалтгаалан ирцийн мэдээ авах явц удааширсанд хүлцэл өчье" гэв.

Улсын хэмжээнд 12:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 25.13 хувьтай байгааг тэрбээр танилцууллаа.




Өнөөдөр гахай өдөр

34 минутын өмнө