СЕХ: Бүх тойргийн ирц хүрч, УИХ-ын найм дахь сонгууль амжилттай дууслаа

СЕХ: Бүх тойргийн ирц хүрч, УИХ-ын найм дахь сонгууль амжилттай дууслаа

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт амжилттай үргэлжилж дууслаа. Санал хураалтын 22:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг СЕХ-ноос танилцуулж байна.

Улсын хэмжээнд 29 тойрог бүхий 2,070 хэсгийн хороонд ирц хүрсэн сайн мэдээг СЕХ-ны дарга Ч.Содномсүрэн мэдээллээ.

Өнөөдрийн хувьд хур бороо элбэгтэй байсан учир зарим нэг орон нутгийн санал авах байрууд дээр аянга буусан тохиолдол гарсан. Тодруулбал, Увс, Сэлэнгэ аймгуудын санал авах байрууд дээр аянга бууж санал тоолох төхөөрөмж шатсан боловч холбогдох байгууллагууд шуурхай ажиллан, арга хэмжээ авчээ.