АН-аас С.Одонтуяа ганцаараа нийслэлээс сонгогдлоо

АН-аас С.Одонтуяа ганцаараа нийслэлээс сонгогдлоо

 Урьдчилсан дүнгээр МАН хамгийн олон буюу 62, АН 11 суудал авах нь тодорхой болсон.

Мөн “Та бидний эвсэл”-ээс 1, “Зөв хүн электорат эвсэл”-ээс 1, бие даан нэр дэвшигч 1 сонгогдсон гэсэн урьдчилсан дүн гараад байна. Ардчилсан намын 11 суудлын нэгийг нь авсан С.Одонтуяа нийслэлээс ганцаараа тус намаас сонгогдлоо. Бусад 10 нэр дэвшигч хөдөө орон нутгаас байв. 

С.Одонтуяагийн хувьд өнгөрсөн дөрвөн жил Баянгол дүүргийн Засаг даргаар ажилласан. Дүүрэгтээ олон шинэчлэлийг хийсэн, туршлагатай төрийн албан хаагч. Түүнээс өмнө буюу 2012-2016 оны хооронд мөн тус дүүргийг төлөөлөн УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Ардчилсан намын  лидер эмэгтэйчүүдийн нэг билээ. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө