Д.Амарбаясгалан Хотын дарга болж, Я.Содбаатар МАН-ын генсекээр ажиллах уу

Д.Амарбаясгалан Хотын дарга болж, Я.Содбаатар МАН-ын генсекээр ажиллах уу

Сонгуулийн үр дүнгээр МАН үнэмлэхүй олонх буюу 62 суудал авч ялалт байгуулаад байна. Тэдний нэг нь Хотын дарга С.Амарсайхан. С.Амарсайханы хувьд УИХ-ын гишүүнээр ажиллах нь нэгэнт тодорхой болсон учир дараагийн Хотын дарга хэн байх вэ гэдэгт олон нийт анхаарлаа хандуулж эхэллээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хотын даргаар ажиллах дараагийн хүн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан байх аж. Энэ тухай мэдээлэл МАН дотор нэлээн эрчимтэй яригдаж байна. 

Харин Д.Амарбаясгалангийн оронд МАН-ын "гал тогоог" хариуцаж генсекээр ажиллах хүнийг УИХ-ын гишүүн асан Я.Содбилэгийг байна гэх мэдээлэл байна.