О.Баасанхүү: Жинхэнэ эрх чөлөөг мэдрэх сайхан байна

О.Баасанхүү: Жинхэнэ эрх чөлөөг мэдрэх сайхан байна

УИХ-ын гишүүн асан АН-ын гишүүн О.Баасанхүү 2020 оны ээлжит сонгуульд Орхон аймгийн 20-р тойрогт нэр дэвшиж оролцсон билээ.

Тэрбээр энэ удаагийн сонгуульд сонгогдоогүй ч өнөөдөр өөрийн цахим хуудастаа "Өглөөний мэнд. Жинхэнэ эрх чөлөөг мэдрэх сайхан байна" хэмээн жиргэжээ.

УИХ-ын найм дах удаагийн сонгуулийн 20-р тойрог гурван мандаттай зохион байгуулагдсан. МАН-аас нэр дэвшигч Д.Батлут 22,621 хүний саналаар тэргүүлсэн бол бие даан нэр дэвшигч Н.Алтанхуяг удаалсан. Түүний араас Та бидний эвсэлээс нэр дэвшигч С.Ганбаатар сонгогдсон юм.