Г.Мөнхцэцэг улсын хэмжээнд хамгийн бага санал авч ялалт байгуулжээ

Г.Мөнхцэцэг улсын хэмжээнд хамгийн бага санал авч ялалт байгуулжээ

Сонгуулийн санал хураалтын дүнгээр улсын хэмжээнд хамгийн олон буюу 53651 санал авч сонгогдсон нэр дэвшигч УИХ-ын гишүүн Н.Учрал байлаа. Ингэснээр тэрбээр хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдон ажиллах нь. 

Харин улсын хэмжээнд хамгийн бага санал авсан нэр дэвшигч МАН-аас Дундговь, Говьсүмбэр аймагт өрсөлдсөн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг байлаа. Тэрээр 10175 хүний санал авсан бөгөөд ийнхүү хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдлоо. Харин хамгийн олон санал авсан эмэгтэй нэр дэвшигч Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл байв. Тэрээр 37457 хүний санал авчээ.