Бие даасан 121 нэр дэвшигчээс П.Галиндэв хамгийн их саналыг авчээ

Бие даасан 121 нэр дэвшигчээс П.Галиндэв хамгийн их саналыг авчээ

УИХ-ын найм дахь удаагийн 2020 оны сонгууль хамгийн их бие даан нэр дэвшигчтэй сонгууль болсноороо онцлогтой. 29 тойрогт 121 нэр дэвшигч нэр дэвшсэнээс ердөө ганц нэр дэвшигч суудал авсан юм. Норовын Алтанхуяг УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог буюу Орхон аймагт нэр дэвшсэн бөгөөд нийт сонгогчийн 42.9 хувийн саналыг авсан байна. 

Хамгийн олон санал авсан бие даагчид:

  1. П.Галиндэв - 25,866
  2. Н.Алтанхуяг - 19,595
  3. Т.Ганболд - 15,242
  4. Ж.Эрхэмбаатар - 14,396
  5. Н.Номтойбаяр - 13,960
  6. Д.Доржпүрэв - 13,094
  7. Ц.Цолмон - 11,795
  8. С.Мөнхчулуун - 11,579 саналыг тус тус авсан байна.