С.Мөнхчулуун: Хорооны иргэдийн өгөх саналын тооноос илүү тоог машинд оруулсан байсан

С.Мөнхчулуун: Хорооны иргэдийн өгөх саналын тооноос илүү тоог машинд оруулсан байсан

УИХ-ын 28-р тойрог Сонгинохайрхан дүүрэгт бие даан нэр дэвшсэн С.Мөнхчулуун "Миний хувьд 2,755 гэсэн санал дээр зогсож байгаа нэмэгдэхгүй байж байснаа арван мянга хүрээд тавдугаарт жагссан. Дүн ирүүлсэн тоо харуулж байхад 50 хэсгийн хорооноос тавынх нь ирсэн байхад Н.Учрал 13339, Д.Сумъяабазар 9172 санал авсан байгаа юм.

Хуулиараа нэг хэсгийн хороонд 1800 сонгогч байх ёстой. Таван хэсгийн хорооны бүх хүн санал хураалтад оролцож эдэнд өгсөн байхад нийт 9000 санал л байх боломжтой. Үүнээс харахад хэсгийн хорооны саналын тоо зөрүүтэй байна. Таван хэсгийн хороонд 45 мянга орчим санал орж ирэх ёстой. Гэтэл нийт саналын тоо нь 65 мянга болж байна. 20 мянган санал хаанаас гарч ирсэн нь ойлгомжгүй байна. Сонгуулийг илтэд луйвардсан гэдэг нь ойлгомжтой байна.

Тиймээс энэ сонгуулийн дүнг бид хүлээн зөвшөөрөхгүй. Сонгуулийг хүчингүй болгуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн.

Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшсэн Ж.Ойнмандах “Ерөнхий сайд сонгуулийн өмнө бие даагчдыг “хэрэггүй амьтад, сул дорой хүмүүс” гэж хэлэн сонгуулийн дүнд нөлөөлсөн. Мөн Олон улсын байгууллагаас ямар ч оролцоо байгаагүй хаалттай сонгууль болсон. Гадаадад гацсан иргэдийнхээ ч эрхийг зөрчөө” хэмээн мэдээллээ.

Бие даан нэр дэвшигчид сонгуулийг хүчингүй болгуулах талаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Мөн Олон улсын байгууллагуудад өгч шалгуулах болсноо мэдэгдлээ. Цаашид илүү ноцтой баримтуудыг дэлгэж, тэмцэнэ гэдгээ илэрхийллээ.