Ч.Содномцэрэн: 849 хэсэгт санал тоолох төхөөрөмжид саналын хуудсыг гар аргаар тоолоход дүн зөрүүгүй

Ч.Содномцэрэн: 849 хэсэгт санал тоолох төхөөрөмжид саналын хуудсыг гар аргаар тоолоход дүн зөрүүгүй

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн талаар мэдээлэл хийж байна. 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлэхдээ "Энэ удаагийн сонгуулийн санал авах ажиллагааг зургадугаар сарын 24-ний өдөр улс даяар 07:00 цагаас 22:00 цагийн хооронд явагдаж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2,003,969 сонгогчийн 73.65 хувь буюу 1,475,895 нь саналаа өгчээ.

Сонгогчийн санал авах ажиллагаа дууссаны дараа хяналтын тооллого хийх хэсгийг нам, эвслийн ажиглагчдаар, санамсаргүй сонголтын аргаар сугалуулсан. Улсын хэмжээнд нийт 2070 хэсгийн 41,2 хувьд буюу 849 хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг гар аргаар тоолоход дүн зөрүүгүй гарлаа. 

13 нам, дөрвөн эвсэл 102 бие даагч, нийт 604 нэр дэвшигч бүртгүүлж, сурталчилгааг хийн, дуусгалаа. Сонгууль амаргүй нөхцөлд болсон ч амжилттай хийлээ. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахад 95.34 хувь нь саналаа өгсөн. Монгол Улсын хэмжээнд 2.366900 иргэн саналаа өгөх ёстойгоос 1.478950 сонгогч буюу 73.65 хувь нь саналаа өглөө.

Хамгийн олон санал авсан 76 нэр дэвшигчийг Монгол Улсын Их хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, гишүүний үнэмлэх гардуулах шийдвэр гаргалаа. УИХ-ын гишүүний үнэмлэхийг ирэх даваа гаригийн 10.00 цагт гардуулна" гэлээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: