Ж.Эрдэнэбатыг ялсанд тооцож үнэмлэх гардуулна

Ж.Эрдэнэбатыг ялсанд тооцож үнэмлэх гардуулна

Шүүхийн шийдвэрээр зургаан нэр дэвшигчийг цагдан хорьсон. Хоригдож буй зургаан нэр дэвшигчээс  Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбат олонхийн санал авч, ялалт байгуулсан.

Тэгвэл Ж.Эрдэнэбатыг ялсанд тооцож, УИХ-ын гишүүний үнэмлэх олгохоор болсон гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдлээ. 

Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Шүүхээс СЕХ-д ямар нэгэн хүсэлт, тайлбар ирүүлээгүй. Ж.Эрдэнэбатыг СЕХ бүртгэж, УИХ-ын гишүүний үнэмлэх олгох шийдвэр гаргасан. СЕХ-д хууль тайлбарлах эрх байхгүй" гэв.