Н.Энхбаяр: Айгаагүй бол дахин сонгууль явуулъя

Н.Энхбаяр: Айгаагүй бол дахин сонгууль явуулъя

МАХН-ын дарга мэдээлэл хийж байна.

Тэрбээр " Сонгууль амжилттай болж дууслаа. "Та бидний эвсэл" идэвхтэй оролцсон. Гэхдээ энэ бол луйвар булхайны сонгууль боллоо. Ийм учраас "Та бидний эвсэл" энэ сонгуулийг хүчингүй гэж зарлахаас өөр аргагүй. Сонгууль шударга болж байж нийгэм тогтвортой байна. Энэ сонгуультай холбоотой ноцтой зөрчлүүд бүргэгдэж байна. Мөнгө төгрөг тараах, нэг хаяг дээр олон хүн бүртгүүлэх зэрэг луйвар булхай гарсан. Тийм учраас энэ асуудлаар бид Ерөнхийлөгчид хандана. Бусад нам болон бие даагчдын хамт өнөөдөр 17 цагт ерөнхийлөгчтэй уулзахаар цаг авсан.

Ерөнхийлөгч сонгууль шударга явагдах ёстой гэж хэлж байсан учир энэ асуудлыг шийдвэрлэж өгнө гэж найдаж байна. Мөн СХД-д сонгогчдын саналтай холбоотой асуудал гарсан. Яалт ч үгүй сонгогчдын саналыг урьдчилаад уншуулчихсан байна. Тийм учраас энэ удаагийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч чадахгүй. СЕХ-г татан буулгах хэрэгтэй. Дахин санал хураалт явуулах хэрэгтэй. У.Хүрэлсүхэд хандаж хэлэхэд айхгүй юм бол дахин сонгууль явуулъя. Мөн Ардчилсан намын дарга С.Эрдэнэд хандаж хэлэхэд үнэхээр хуйвалдаагүй бол ял авахаасаа айгаагүй бол гарч ирээд луйврийн сонгуулийн төлөө хамтдаа тэмцье. Ж.Батзанданд хандаж хэлэхэд шударга ёсны төлөө тэмцье. Бие даагч нарт хандаж хэлэхэд сонгууль өнгөрчихлөө гэж битгий бод одоо хүчээ нэгтгэе. Монгол ахиад сэрэхээргүйгээр сэхэхээргүйгээр МАН-ын дарангуйлалд өртлөө. Одоо тэмцэх цаг нь болсон. Тууштай тэмцэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэв.