УИХ-ын дэд дарга Ц.Туваан, АН-ын бүлгийн дарга Ж.Батсуурь болох уу

УИХ-ын дэд дарга Ц.Туваан, АН-ын бүлгийн дарга Ж.Батсуурь болох уу

УИХ-ын сонгуулийн санал хураалт өнгөрөгч долоо хоногийн Лхагва гараг /2020.06.24/-т болж өндөрлөлөө. Гэсэн хэдий ч МАН болоод Сонгуулийн Ерөнхий хороо тус сонгуулийг будлиантуулсан гэх шүүмж нийгэмд өрнөөд байна.

Учир нь энэ удаагийн сонгуульд АН 11, МАН 62 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулаад байгаа юм. Ямартай ч өнөөдөр СЕХ-ноос нэр дэвшиж ялалт байгуулсан гэх хүмүүст УИХ-ын гишүүнийх нь түр үнэмлэхийг гардуулж байна. Харин УИХ-ын анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч Х.Баттулга товлон зарлах ёстой ч, энэхүү шийдвэр хараахан гараагүй байна. 

Харин парламентад үнэмлэхүй олонх болсон МАН-ын гишүүдийн дунд ирэх 4 жилийн сандал суудлын хуваарилалт хийгдэж байгаа бол, 11 суудал авсан АН-ын гишүүдийн дунд хэн нь УИХ-ын дэд дарга болох, хэн нь УИХ дахь АН-ын бүлгийг удирдах зэрэг асуудлыг ярьж эхэлжээ.

Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс энэ удаагийн сонгуульд Төв аймагт АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Ц.Тувааныг УИХ-ын дэд даргад, Сүхбаатар аймагт АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Ж.Батсуурийг УИХ дахь АН-ын бүлгийн даргад дэмжсэн гэх мэдээлэл байна.