УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр 12.00 цагт болно

УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр 12.00 цагт болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  өнөөдөр /2020.06.30/ зарлиг гаргалаа.

Зарлигаар УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын Анхдугаар чуулганыг 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 12:00 цагт товлон зарлав.

Анхдугаар чуулганд түр үнэмлэхээ авсан 76 хүн хүрэлцэн ирэх ёстой. Чуулганаар шинэ гишүүд тангараг өргөж бүрэн эрхээ баталгаажуулах юм. Мөн УИХ-ын даргыг томилно.