Анхдугаар чуулганы дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх, УИХ-ын даргаар Г.Занданшатар нарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.
МАН-ын Удирдах зөвлөл хуралдсаны дараа чуулганыг эргэн хуралдуулж дээрх томилгоог хийнэ.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдсэн. Энэ дагуу Ерөнхий сайдаар томилогдсон хүн танхимаа өөрөө бүрдүүлэх юм.