УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.
Ингэснээр тэрбээр хоёр дахь удаагаа УИХ-ын даргын албыг хаших нь
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Ард түмэн монгол төрийг тогтвортой, тууштай байхыг хүсэж нийгэм, эдийн засаг хүнд байгаа энэ үед МАН-д дахин итгэл хүлээлгэсэн. Дөрвөн жилийн хугацаанд Монгол орны эдийн засгийг авч явах хүнд ачааг үүрэх гэж байна. Ерөнхий сайд хүчээ дайчилж ажиллах байх. Өнгөрсөн дөрвөн жил та бүхэн мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадаагүй. Харин энэ удаа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бүрэн нээгдлээ. Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ анхаарч шударга, ёс зүйтэй ажиллах үүрэг ногдож байна. УИХ-ын гишүүн ард түмнийхээ үгийг төрд дайж дуулгах үүрэгтэй. Иргэдийн үгийг УИХ дээр хэлэх боломжийг битгий хааж, кноп битгий хаагаарай" гэсэн юм.
Харин Г.Занданшатар "Байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагаа эхэлж байна. Ард иргэдэд гүн талархал илэрхийлье. Улсаа хөгжүүлэх, сахилга хариуцлагыг чангатгах, хуулийн шинэчлэл хийх ажлаа үргэлжлүүлнэ. Хугацаа алдахгүй ажиллана" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: