Хүчингүй саналыг хуудсаар сонгууль явуулсан уу

Хүчингүй саналыг хуудсаар сонгууль явуулсан уу

Сонгуулийн тухай хуулийг дагалдаж гарсан “Саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах журам” гэж бий. Уг журмын 1.4-т Саналын хуудас хуульд заасан шаардлагыг хангасан байх ба тусгай нууцлалтай, аймаг, дүүргийн хэмжээнд нэгээс эхэлсэн давхардахгүй нэгдсэн дугаартай байна гэж заасан байна.

Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг хэвлүүлэхдээ (жишээ нь Чингэлтэй дүүрэг 60 мянган сонгогчтой гэж үзвэл 1-60,000 хүртэл дугаарлах байтал бүх саналын хуудсыг дугаарлалгүй зөвхөн ЧД-25 (Чингэлтэй 25-р тойрог) гэсэн тэмдэглэгээ хийсэн байх жишээтэй) дугааргүй тавилгүй хэвлэсэн нь хардлага төрүүлж байна.

Өөрөөр хэлбэл, 1-60,000 хүртэл сонгогчийн тоогоор дугаарлалгүйгээр санал авсан нь холбогдох хууль, журмыг зөрчөөд зогсохгүй Хүчингүй саналын хуудсаар иргэдийн саналыг авсан гэсэн үг.

Учир нь, саналын хуудсыг Сонгуулийн тухай хуулийн 72.2-т заасан стандартаар хэвлүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд хуульд зааснаас өөрөөр хэвлүүлсэн, тэмдэглэгээ хийсэн тохиолдол хүчингүйд тооцох заалттай. Тэгэхээр Монгод Улс 2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтаа Хүчингүй саналын хуудсаар явуулжээ. Энэ нь сонгуулийн үр дүнг хүчингүйд тооцох бүрэн үндэслэл болох аж.