"Оюутолгойн гэрээг хар толгойгоороо хариуцна" гэсэн С.Баяр Монголд үлдэж, Ч.Сайханбилэг зугтав

"Оюутолгойн гэрээг хар толгойгоороо хариуцна" гэсэн С.Баяр Монголд үлдэж, Ч.Сайханбилэг зугтав

2015 онд Дубайд үзэглэсэн Оюунтолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлалцсантай холбоотойгоор Да.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг хууль хяналтын байгууллагаар шалгаж эхэлсэн. Тэднийг гэм буруутайг тогтоох эсэх шүүх хурал дөрөв дэхь өдрөө үргэлжилж буй бөгөөд шийдвэр өнөөдөр, маргаашийн аль нэгэнд нь гарах болов уу гэсэн хүлээлт байгаа юм. Мөн бүхэлд нь Оюутолгойн гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг хамт шүүж байна.

-С.БАЯР ХЭЛСЭНДЭЭ ХҮРЧ ХАР ТОЛГОЙГООРОО ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭР ХАРИУЦАЖ БУЙ БОЛ Ч.САЙХАНБИЛЭГ ЗУГАТЛАА ”

Дээрх залуус Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлснийхээ төлөө буруудаж байна гэж дүгнэж болно.  Учир нь 2015 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан Да.Ганболд, Татварын Ерөнхий газрын даргын албан тушаалтай байсан Б.Ариунсан нар нь Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлсэн гэдэг нь өнгөрсөн хугацаанд ил болсон баримтуудаар нотлогдсон.

Тухайлбал, 2014 оны УИХ-ын 34 дүгээр тогтоол, 2015-2016 оны 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татах тухай 41 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны болон тавдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрүүдийн дагуу Дубайд дээрх төлөвлөгөөг баталсан байдаг юм.

Товчхондоо тэд Ч.Сайханбилэг үүрэгдсний дагуу гарын үсгээ зурсан л эрхмүүд. Энэ тухай тэд өөрсдөө ч хангалттай ярьсан.

Тухайлбал, уг хэрэгт буруутгагдан шалгагдаж буй Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа 100 сая долларын татварын торгуулийг шийдвэрлэх эвлэрлийн гэрээг байгуулах үүргийг Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа удаа дараа шаардсан. Засгийн газрын хуралдаан дээр шахаж, шаардаж байсан ч үүргийг нь биелүүлэлгүй маргаж байсан удаатай. Эцэст нь Улсын төсвийн орлого хяналтын газрын дарга Н.Энхбаяр эцэслэн шийдвэрлэж байсан. Ч.Сайханбилэг олон хүний амьдралаар тоглож болохгүй гэсэн юм. Мөн

Да.Ганболд УИХ, Засгийн газрын шийдвэрийг биелүүлсэн бид ямар буруутайгаа ойлгохгүй байна” гэж ярьсан удаатай. Ерөнхий сайд асан С.Баяр нэгэн цагт “Оюутолгойн гэрээг би хар толгойгоороо хариуцна” хэмээн хэлж байсан. Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хариуцлага, өндөр ёс зүйтэй улс төрч гэдгээ харуулан өнөөдөр асуудлыг хар толгойгоороо хариуцаад шүүхийн танхимд сууж байна.

Гэтэл Оюутолгойн хоёр дахь шатны гэрээ хэлэлцээр буюу далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг баталж, гардан гүйцэтгэсэн Ч.Сайханбилэг гадаадад зугатаж, бүгэв. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулах, Оюутолгойг татвараас чөлөөлөх шийдвэрийг гаргасан Засгийн газрын тэргүүн нь бус үүрэг, даалгавар биелүүлсэн ажилчид нь гол бурууг үүрч, ЯЛ АВАХДАА тулаад байна.

-Ч.САЙХАНБИЛЭГ МОНГОЛООС ЗУГТАЖ, ЗАЛУУС ТҮҮНИЙ ӨМНӨӨС БУРУУДАЖ БАЙНА-

Тухайн үед үүрэг өгсөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр асуудлаас зугтаад, АНУ-д гарчихсан, гадны өмгөөллийн компани хөлсөлсөн тухайгаа зарлаад сууж байна. Гэтэл Ч.Сайханбилэгийн гаргасан шийдвэрийг биелүүлсэн Б.Ариунсан, Б.Бямбасайхан нар Монголд хуулийн байгууллагад шалгагдаж, эрхээ хасуулж саатуулагдаж байна.

Ядаж хамтын шийдвэр гаргасан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын танхимын гишүүд нь ч энэ асуудал дээр ганц үг дуугарахгүй байна. Тэднийг шүүх хуралд оролцуулах хүсэлтийг Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт гаргасан ч нэг нь ч ирээгүй гэдэг.

Иймд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байх хугацаандаа Дубайн гэрээ гэх Оюунтолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг баталсныхаа хувьд эх орондоо ирэх хэрэгтэй. Зугатах шаардлагагүй. Өөрийнх нь тушаалыг биелүүлсэн эдгээр залуусын хувь заяагаар тоглож болохгүй. “Нэг намын хувьд ч гэсэн нэг удирдлага дор ажиллаж байсны хувьд жаахан гомдолтой л байна” гэсэн Б.Ариунсангийн үгийг энд мөн сануулмаар байна. Ч.Сайханбилэг амиа бодон гадаадад бүгэх бус эх орондоо энэ асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй.