Автомашин онхолдсоны улмаас долоон хүн амиа алджээ

Автомашин онхолдсоны улмаас долоон хүн амиа алджээ

Өчигдөр оройн 18.00 цагийн орчимд орон нутгийн замд буюу Завхан аймгийн Тэлмэн суманд нэг автомашин онхолдож, долоон хүний амь нас хохирсон ноцтой осол гарсан байна.

Тодруулбал, Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг баг шумуултайн ар гэх газар Увс аймгаас Эрдэнэт хотын чиглэлд зорчиж явсан Т.Аlphard маркийн автомашин замаас гарч онхолдож ийнхүү долоон зорчигч амь насаа алджээ.

2020 оны долдугаар сарын 9-ний өдөр орон нутгийн замд гарсан ослын улмаас нийт 11 хүн эндсэн байна. Иймд жолооч нар анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож, хурдаа тохируулан аюулгүй байдлаа ханган, хамт яваа хайртай дотны хүмүүстээ аюул, занал учруулалгүй зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

 




Өнөөдөр луу өдөр

13 минутын өмнө