СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд 25 настай эрэгтэй живж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд 25 настай эрэгтэй живж амиа алджээ

Өчигдөр Туул гол дахин нэг хүн осолдсон хэрэг гарчээ. 

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойн дэргэд “Туул” голд хүн живсэн тухай дуудлагыг өдрийн 12:30 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 12:53 цагт очиж иргэн 25 настай, эрэгтэй усанд живж амь насаа алдсан байсныг олж цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас гол мөрөн үерлэх, уруйн үер бууж, иргэд үерт өртөх эрсдэл их байгаа тул иргэд дор бүрнээ анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна.