Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цэргийн штабын ажилчдыг үл тоосон уу

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цэргийн штабын ажилчдыг үл тоосон уу

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар харъяа агентлаг, газруудаараа очиж салбарын асуудалтай газар дээр нь танилцаж ажилласан. Өчигдөр ЦЕГ-ын харьяа Дотоодын цэргийн штабд ажилласан юм. Тэрээр тосож авсан бие бүрэлдэхүүнтэй уулзах үедээ  утсаар ярьж байсан нь "цэргийн штабын ажилчдыг үл тоолоо, бүдүүлэг загналаа" гэсэн олны шүүмжлэл, дургүйцлийг төрүүлээд байгаа юм.

Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, Дотоод хэргийн  дэд сайд, Бригадын генерал С.Баатаржав, Хууль Зүй Дотоод Хэргийн Яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Цэвэлмаа, Цагдаагийн ерөнхий дарга, дотоодын цэргийн командлагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дотоодын  цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат болон Дотоодын цэргийн штабын удирдлагууд, алба хаагчдын төлөөлөл оролцсон юм.