Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай “гар зөрүүлсэн” үү

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай “гар зөрүүлсэн” үү

2012 оны наймдугаар сард зарлагдсан УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн асан Г.Баярсайханд гар хүрсэн тохиолдол гарч байв.

Тодруулбал, У.Хүрэлсүх танхимын зүүн жигүүрт очиж, Г.Баярсайхантай нүүр тулж, “уулзсан” юм. Г.Баярсайхан ч зүгээр суусангүй. У.Хүрэлсүхийг суудал руу нь хөөж байгаа нь танхимд сонсогдож, бас ч үгүй салаавч гаргасан байдаг. Энэ бүхэнд нь тэсвэр алдсан У.Хүрэлсүх ч гарч үзэх санал гаргаж, гараараа дохьсон байдаг. Ингээд Чуулганы хуралдааны танхимын үүдэнд гарч, мань хоёр заамдалдаж, У.Хүрэлсүх Г.Баярсайхан гишүүнийг ганц цохилтоор газар унагаж байв.

Тэгвэл өчигдөр олон нийтийн сүлжээнд УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Сумъяабазар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг зодсон гэх мэдээлэл гарч эхлэв. Энэ талаар зарим эх сурвалжууд “Мөнх-Очирт цохиулж байсан Хүрэлсүхийг Сумъяабазарт цохиуллаа гэхэд гайхах юун… Бүгд Баярсайхан шиг эвхрэх албагүй” зэргээр байр сууриа илэрхийлжээ. 

Харин энэ талаар Д.Сумъяабазар өөрийн твиттер хуудастаа “Би Ерөнхий Сайдтайгаа 7 сарын 2 оос хойш уулзалдаагүй. Ингэж худал мэдээлэл тарааж хүнийг гүтгэж болохгүй” гэж мэдэгдсэн байна.