СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр Туул голд 25 настай эрэгтэй живж, амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр Туул голд 25 настай эрэгтэй живж, амиа алджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонны “Минж-Үржүүлэг” гэдэг газар 8 хүн зугаалж явснаас нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны харьяат иргэн Б/25 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 20:01 цагт /23:50 цагт/ ОБЕГ хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 20:37 цагт очиж живсэн газраас баруун зүгт 1 км-ээс цогцсыг олж тус дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ