Архангай аймгийн Түвшрүүлэх суманд өнөөдөр /2026.11.06/ 15:20:12 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ.
Газар хөдлөлтийн төв нь 47.36 өргөрөг, 101.93 уртрагийн солбицолд байршсан байна. Газар хөдлөлтийн төвөөс ойр орших сумдын төв хүртэлх зайг дурдвал,
-
Архангай аймгийн Түвшрүүлэх сумын төвөөс зүүн урд зүгт 2 км
-
Архангай аймгийн Цэнхэр сумын төвөөс зүүн урд зүгт 16 км
-
Архангай аймгийн Цэцэрлэг сумын төвөөс зүүн зүгт 38 км зайд байжээ.
Мөн зарим иргэний мэдээлснээр Өвөрхангай аймгийн Арвайхээр хот болон Хужирт, Архангай аймгийн Өгийнуур суманд чичиргээ мэдрэгджээ.