Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад (БНАКУ) 10 500 гаруй хүн Эбола вирусийн халдвар авсантай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) уг өвчний эсрэг хоёр шинэ вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлэхээр шийдвэрлэжээ.
ДЭМБ лхагва гарагт Эбола вирусийн Бундибугё омгийн эсрэг боловсруулсан хоёр вакциныг турших төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Одоогоор уг омгийн халдвараас сэргийлэх албан ёсоор зөвшөөрөгдсөн вакцин байхгүй ажээ. Эмнэлзүйн туршилтыг БНАКУ-ын Засгийн газрын зөвшөөрлөөр явуулах бөгөөд үр дүн нь 2027 оны эхээр гарах төлөвтэй байна. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус “Вакцин дангаараа энэ дэгдэлтийг зогсоож чадахгүй ч гэсэн халдварын тархалтыг хянах хүчирхэг шинэ хэрэгсэл болно” гэж мэдэгджээ.
Төв Африкт орших БНАКУ-д Эбола вирусийн халдвар өнгөрсөн тавдугаар сараас хойш эрчимтэй тархаж байгаа бөгөөд ДЭМБ-ын мэдээлснээр, ням гарагийн байдлаар 5100 гаруй хүн нас барсан байна.