АН-ын ҮБХ-ны цахим хурлаар Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ

АН-ын ҮБХ-ны цахим хурлаар Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Ардчилсан нам /АН/ ялагдал хүлээсэн. Тус намын үндсэн дүрэм ёсоор дарга болоод дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ нар огцрох ёстой ажээ.

Иймд өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ цахимаар хуралдаж, намын дарга, дэд дарга, ЕНБД нарыг огцорсоныг мэдэгдэж, намын даргын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Ц.Тувааныг томилсон байна. Улмаар ирэх наймдугаар сард тус намын ҮБХ дахин хуралдаж, УИХ-ын сонгуулийн ялагдлын шалтгаанаа хэлэлцэж, намын их хурал зэргээ зарлаж болзошгүй байна.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө