Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр ГХЯ-ны Төрийн нарийн бичгээр томилогджээ

Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр ГХЯ-ны Төрийн нарийн бичгээр томилогджээ

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж УИХ-ын сонгуульд Орхон аймагт нэр дэвшин ялагдал хүлээсэн билээ. Харин тэрээр сонгуулийн дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон тооны зөвлөхөөр томилогдсон юм. 

Харин түүний төрсөн хүү Н.Анхбаяр Гадаад харилцааны яам /ГХЯ/-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалыг хашдаг. Түүнийг 2019 оны тавдугаар сард Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох шийдвэрийг Засгийн газраас гаргасан боловч олны нийтийн шүүмжлэлд өртөж, тус шийдвэр цуцлагдсан байж болзошгүй байгаа юм. 

Харин саяхан Н.Анхбаярыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгээр томилсон гэх мэдээлэл байна. Учир нь энэхүү мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс албан ёсоор мэдээлээгүй байна.