Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ШИНЭ намын Л.Болд томилогджээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ШИНЭ намын Л.Болд томилогджээ

2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудал УИХ-аар хэлэлцэгдэхэд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болох Л.Болд, Ж.Батзандан нар У.Хүрэлсүхийг огцруулахгүй гэж саналаа өгч, удалгүй АН-аас гарч ШИНЭ намыг байгуулсан. 

Харин саяхан болж өнгөрсөн УИХ-ын сонгуульд ШИНЭ нам оролцож, нэг ч суудал авч чадаагүй юм. 

Тэгвэл сонгуульд амжилт үзүүлж чадаагүй, УИХ-ын гишүүн асан, ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болд Ерөнхийлөгч Х.Баттулгын Аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөх болсон байна. Учир нь тэрээр тус албан тушаалд томилогдсон тухайгаа өдөр тутмын сонинд ярилцлага өгчээ. 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө