Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна.

Хуралдаанаар цаг үеийн асуудал хэлэлцэж байгаа бөгөөд өмнөх долоо хоногийн Лхагва гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сангийн яамны боловсруулсан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн билээ. Уг төсөлд хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгож байгааг 2020 он дуустал үргэлжлүүлэн олгох, халамжийн тэтгэвэр болох 288 мянган төгрөгийг мөн он дуустал үргэлжлүүлэн олгох, жилийн 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг зургаан сарын хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлснийг үргэлжлүүлэх зэрэг асуудал багтсан байсныг хэлэлцэж дэмжсэн билээ.