Засгийн газар төсвийн тодотголын асуудлаар хуралдаж байна

Засгийн газар төсвийн тодотголын асуудлаар хуралдаж байна

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 2020 оны төсвийн тодотголын төсөл болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцэх юм.

Цар тахлын улмаас оны эхний зургаан сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн орлого 4 их наяд 358 тэрбум гаруй төгрөг болж, төлөвлөсөн хэмжээнээс нэг их наяд гаруй төгрөгөөр  буурсан.

Энэ тоо оны эцэс гэхэд 3.4 их наяд төгрөг болох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь ДНБ-ий 9.8 хувьтай тэнцэх тооцоо гарсан байна. Иймээс Засгийн газар эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих зэрэг арга хэмжээг он дуустал үргэлжлүүлэх зорилгоор нэгдсэн төсвийн тодотголын төслийг боловсруулж өнөөдөр төслийг хэлэлцэж байна.