Гэрээ засаж чадаагүй модель хүн, Шадар сайдад юу зөвлөдөг вэ

Гэрээ засаж чадаагүй модель хүн, Шадар сайдад юу зөвлөдөг вэ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАН парламентад 62 суудал авснаар ирэх 4 жилийн хугацаанд төр удирдах мандатаа ард иргэдээс аваад буй. Харин иргэдийн итгэлийг тэдний зарим томилгоо алдаад байна. 

Тухайлбал, сайд нарын хүүхдүүд төрийн яаманд өндөр албан тушаалд томилогдож байгаа, цаашлаад Франц улсад суух элчин сайдаар Ө.Энхтүвшин, БНСУ-ын Бусан хотод суух консулаар Л.Элдэв-Очир нарыг томилох шийдвэр гаргасан нь иргэдийн багагүй шүүмжлэлтэй тулгараад байгаа юм. 

Тэгвэл, Азийн топ модель, жүжигчин О.Мөнхдалай гэх урлагийн залуу Шадар сайдын зөвлөхөөр томилогдсон байх юм. Өнөөдөр Шадар сайдын албан тушаалын Я.Содбаатар хашиж буй.

Монголчууд “биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг ард түмэн. Гэтэл Шадар сайдын зөвлөхөөр томилогдоод буй О.Мөнхдалайг эхнэр, гурван хүүхдээсээ салсан. Одоо нэгэн дуучин бүсгүйтэй хамтран амьдардаг гэх таагүй мэдээлэл зарим хэвлэл мэдээлэлд нийтлэгджээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Мөн түүний боловсрол, мэдлэг, төрд ажилласан туршлага ч тодорхойгүй байгаа юм. 

Учир нь Шадар сайдын албан тушаал нь Улсын онцгой комиссыг ахалж, Онцгой байдлын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандарт, хэмжил зүйн газар гэсэн агентлагууд шууд удирдлагад нь байдаг. Иймд шадар сайдад зөвлөх хүн нь энэ чиглэлийн мэргэжил, туршлагатай хүн байх нь зөвд нийцнэ.

Гэтэл түүнийг тус албан тушаалд очиход МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/ багагүй нөлөөлсөн байж болзошгүй байна. Учир нь тэрээр тус холбоонд харьяалагддаг ажээ. Тус холбооноос МАН-ын зарим гишүүд улс төрийн амьдралаа эхлүүлсэн гэдэг. Тухайлбал, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга зэрэг олон залуусыг дурдаж болно. Харин УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 2016 оны сонгуулиар Хэнтий аймгийн иргэдийн итгэлээр УИХ-ын гишүүн болсон ч, мань эр хүчингийн хэрэг үйлдэж, парламентын гишүүний бүрэн эрхээсээ хугацаанаасаа өмнө татгалзаж, одоо шоронд ял эдэлж буй билээ. 

Жүжигчин О.Мөнхдалай