С.Ганбаатар: Үндсэн хуулийн 6.2 дахь заалтаар төрийн гурван өндөрлөгт хандсан

С.Ганбаатар: Үндсэн хуулийн 6.2 дахь заалтаар төрийн гурван өндөрлөгт хандсан

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр /2020.08.17/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг ард түмэн даяараа давалгаалан эсэргүүцэж байна. УИХ-ын гишүүд дүлий дүмбэ оргисоор л байгаа. Орон нутгийн сонгууль, төсвийн тодотголоос илүү газар нутгийн тусгаар тогтнол аюулд орчихлоо. Үүн дээр эрх баригчид дорвитой арга хэмжээ авах  хэрэгтэй. Газар нутгийн аюулгүй байдал хөндөгдөж байна. ҮАБЗ-ийн гурван гишүүнд шаардлага хүргүүлсэн. Харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хариулт ирсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар найман жилийн дотор өөрчлөлт хийж болохгүй. Дагалдах хуулиар өөрчлөлт оруулж болно. Үндсэн хуулийн 6.2-оор УИХ ажлын хэсэг байгуулж, өөрчил" гэлээ.