Ж.Энхбаяр Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилогдов

Ж.Энхбаяр Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилогдов

УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр томилогджээ.  Түүний хувьд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал болохоор хөөцөлдөж байгаа гэх мэдээлэл байсан ч ийнхүү Ерөнхий сайдын зөвлөх болов. Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн албан тушаалыг өмнө нь Б.Энх-Амгалан хашиж байсан бөгөөд ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдсон юм.

Харин УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярын тухайд 2020 оны сонгуульд өрсөлдөхгүйгээр намын аппаратаа удирдаж ажилласан. Түүний ЖДҮХС-аас зээл авсан тухай баримт дэлгэгдсэн. Тиймээс нам нь хариуцлага тооцож УИХ-д нэр дэвшүүлээгүй гэх мэдээлэл байсан ч ийнхүү тушаал дэвшүүллээ.