ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРУУЛАХ ХӨТӨЛБӨР: 2024 он гэхэд зээлийн хүүг 12 хувь болгоно

ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРУУЛАХ ХӨТӨЛБӨР: 2024 он гэхэд зээлийн хүүг 12 хувь болгоно

-ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨНӨӨДӨР УИХ-Д ӨРГӨН БАРИНА-

Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Зээлийн хүү бууруулах хөтөлбөр бараг бэлэн боллоо. Удахгүй УИХ-аар хэлэлцэнэ гэж” мэдэгдсэн. УИХ, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газрын төлөөллүүд багтсан ажлын хэсэг уржигдар хуралдаж зээлийн хүүг бууруулах тогтоолын төслийг эцсийн байдлаар цэгцэлж, УИХ-ын дарга Г.Занданшатарт танилцуулсан. Мөн Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар уг төслийг дэмжсэн юм.

Тиймээс өнөөдөр Зээлийн хүүг бууруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх аж. Уг тогтоолын төслийг УИХ-аар баталснаар зээлийн хүү буурч банктай холбоотой бүхий л хүндхэн асуудлууд шийдэгдэх юм шиг ойлголт иргэдийн дунд бий. Ерөөс уг хөтөлбөрийг баталснаар банк болон харилцагчдийн хоорондын харилцаанд чухам ямар өөрчлөлт орох тухай мэдээллийг бид бэлтгэн хүргэж байна.

Тодруулбал,

-ИРЭХ ДӨРВӨН ЖИЛД ЗЭЭЛИЙН ХҮҮГ ДӨРВӨН НЭГЖЭЭР БУУРУУЛАХ ЗОРИЛТЫГ ТОГТООЛЫН ТӨСӨЛД ТУСГАСАН. Өнөөдөр Банкнаас олгож буй зээлийн дундаж хүү 16.3 хувь байна. Энэ нь 2016 онтой харьцуулахад дөрвөн нэгжээр буурсан үзүүлэлт юм. Одоо УИХ-аар хэлэлцэх гэж буй Зээлийн хүүг бууруулах тогтоолын төсөлд зээлийн хүүг яг энэ эрчмээр бууруулах, эрчийг алдагдуулахгүй байхыг тусгасан байна. Өөрөөр хэлбэл ирэх 3-4 жил зээлийн хүүг мөн дөрвөн нэгжээр бууруулахаар тусгажээ.

Ингэснээр 2024 онд зээлийн дундаж хүү 12 хувь руу орно гэсэн үг юм.

-БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, ХУРААМЖУУДЫГ БАГАСГАНА-

-ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ХАМРАХ ХҮРЭЭ ЗӨВХӨН БАНКНЫ САЛБАРААР ХЯЗГААРЛАГДАХ УУ.  Харин ломбард, банк бус санхүүгийн байгууллага, өдрийн зээлийн харилцааг зохицуулахгүй аж.

-ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛД үйл ажиллагаа явуулж буй компаниудад Монгол банкнаас дэмжлэг үзүүлэхээр болжээ. Тодруулбал, Монголбанкнаас 9 хувийн бодлогын хүүг санал болгоно. Үүн дээр арилжааны банкуул ашгийн хувиа нэмээд нийт 12 хувиар зээл олгох зохицуулалтыг хийх юм байна.  

-ОДОО АВСАН ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХГҮЙ. Хөтөлбөрийн хүрээнд өмнөх зээлээ хааж шинээр авах зээлд хүү багасгах зохицуулалт хийгдэнэ гэх мэдээлэл мөн байгаа юм. Тэгэхээр жилийн өмнө авсан таны зээлийн хүү буурахгүй гэсэн үг юм.

-Хөтөлбөрийн хүрээнд банкнаас ЗЭЭЛ ОЛГОХТОЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХУРААМЖУУДЫГ багасгах аж. Уг ажлын тооцоо судалгааг мөн хийж хөтөлбөрт тусгаж байгаа аж.