"Black Stallion" продакшны бүтээл "Зэрлэгүүдийг хүлээхүй" кино албан ёсны эрхтэйгээр өнөөдөр Монголд нээлтээ хийхээр болжээ. Киноны албан ёсны нээлт Зайсан дахь “Prime Cineplex” кино театрт болох юм.
Тус киноны зохиолыг Нобелийн шагналт зохиолч Ж.М.Коэтзи "Жинхэнэ зэрлэгүүд гэж хэн бэ" гэсэн асуултыг хөндөж бичсэн байна. Харин найруулагчаар нь Каннын кино наадмын шагналт найруулагч Ciro Cuerra ажилласан бол продюсераар нь "Black Stallion" продакшны продюсер Б.Гантулга ажиллажээ.
Киноны гол дүрийг нэрт жүжигчин Оскарын шагналт Марк Реланк, Жонни Деф, Роберт Паттинсон зэрэг алдартнууд бүтээснээс гадна эмэгтэй гол дүрд жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг тоглосон байна. Мөн туслах дүрд Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Д.Гүрсэд болон олны хэсэгт нийт 14 Монгол уран бүтээлчдийг сонгон тоглуулснаараа онцлог бүтээл юм. Дүрийн сонгон шалгаруулалтын хувьд "Black Stallion” продакшны продюсер Б.Гантулга тус киноны зохиолыг уугуул иргэдийн хэл ярианд оруулж, монгол хэлийг санал болгон батлуулснаар туслах дүрд Монгол уран бүтээлчдээ урин оролцуулах боломжийг нээсэн байна.
Гол дүрийн жүжигчин, загвар өмсөгч, жүжигчин Б.Ганчимэгийн хувьд өмнө нь "Wonderwoman", "ExMachina", "Sweet Lies" зэрэг олон улсын кинонуудад тоглож байсан туршлагатай билээ.