Ирэх долоо хоногт ихэнх нутгаар УСАРХАГ БОРОО орно

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар УСАРХАГ БОРОО орно

Маргааш буюу энэ сарын 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн  аймгуудын ихэнх нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно.

Салхи 25-нд Алтайн салбар уулсаар, 26, 27-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 26, 27-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.