Л.Оюун-Эрдэнийг чагнах ажлыг МАН-ын удирдлагын түвшний хүн зохион байгуулсан уу   

Л.Оюун-Эрдэнийг чагнах ажлыг МАН-ын удирдлагын түвшний хүн зохион байгуулсан уу  

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Сүүлийн хоёр жил өөрийг нь чагнан гүйцэтгэх ажиллагаа явуулсан асуудлыг шалгаж өгнө үү" гэсэн хүсэлт бүхий өргөдлөө УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хүргүүлсэн.

Тусгай хяналтын дэд хороо нь уг асуудлыг ихээхэн нууцалж буй бөгөөд ирэх долоо хоногт хуралдаж, шийдвэр гаргах тухай мэдээлэл байна.

Л.Оюун-Эрдэнэ нь өргөдөлдөө “Албан тасалгаанд минь тагнах төхөөрөмж суурилуулж хоёр жилийн хугацаанд гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Уг ажиллагааг МАН-ын удирдлагын түвшний хүн зохион байгуулсан” хэмээн, нэр дурдаад холбогдох баримтуудыг хавсаргажээ. Түүний өргөдөлтэй Тусгай хяналтын дэд хорооны дарга Сү.Батболд ганцаараа танилцсан бөгөөд бусад гишүүддээ огт уншуулахгүй хав дарж байгаа гэж МАН дотор ярьж байна. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн өргөдөлд дурдсан МАН-ын удирдлагын түвшний, эрх бүхий албан тушаалтан хэн болохыг зөвхөн Сү.Батболд л мэдэж байгаа аж. 

-У.ХҮРЭЛСҮХИЙН БАГ ХЭРҮҮЛТЭЙ БАЙГАА ЮУ-

Л.Оюун-Эрдэнийн энэхүү асуудал эрх баригч нам дотор нэлээн өндөр авч МАН-ын удирдлагуудын дунд хагарал үүсгэх нь тодорхой болсон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Л.Оюун-Эрдэнийг чагнах боломжтой албан тушаалтан гэвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нар л аж. Тиймээс эдгээр хүний нэг нь Л.Оюун-Эрдэнийг чагнасан байх магадлалтай гэж МАН-ын гишүүд хардаж байгаа ажээ. Нөгөөтэйгүүр энэ нь МАН дахь У.Хүрэлсүхийн баг дотроо “зодоонтой” учраа ололцохоо байсан гэдгийг харуулж буйг илтгэж байгааг ч намынхан нь ярьж байгаа юм.