Оноос өмнө төрийн бүхий л үйлчилгээг "И-Монголиа" цонх руу шилжүүлнэ

Оноос өмнө төрийн бүхий л үйлчилгээг "И-Монголиа" цонх руу шилжүүлнэ

Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолыг хэлэлцлээ. 

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Г.Оюун-Эрдэнэ “2021 оноос өмнө и-Монголиа” цонх руу төрийн бүх үйлчилгээг нэвтрүүлнэ. Өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагууд тус тусдаа шилжилт хийж, өөр өөр компаниар технолгио шийдүүлж байсан бол одоо нэг стандартаар тохируулга хийж, хооронд нь угсарна. Үүнийгээ огтлолцох зам гэж нэрлэнэ. Ийм байдлаар төрийг нэгтгэнэ. 

Цахим гарын үсэгтэй болно. Үүнийг амжилттай хийж чадвал монгол хүн бүр өөрийн домэйн хаягтай болж, төрийн мэдээллийг түүгээрээ дамжуулан авдаг болно.  Аравдугаар сарын дундуур “и-Монголио” цонхны нээлтийг хийнэ” гэлээ.

Цахим шилжилт хийх хүрээнд Засгийн газраас

  • Хувь хүний нууцын тухай 
  • Өгөгдөл хамгааллын хууль 
  • Төрийн цахим харилцааны хууль

зэрэг 4-5 томоохон хууль боловсруулж байгаа талаар УИХ-ын гишүүн Н.Учрал хэллээ.