Уран барималч, зураач Даш Намдаков буюу Намдагийн Дашням ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат зураач болжээ. Тэрээр Чита хотын ойролцоо орших Укурик тосгонд төрсөн бөгөөд түүний гэр бүл удам дамжсан дархан хүмүүс аж. Тэрбээр уран бүтээлдээ ихэвчлэн нүүдэлчид, морьтон дайчид, өвөрмөц хүн амьтны дүрс зэргийг ихэвчлэн шингээдрээ онцлогтой. Түүний бүтээлүүд Эрмитаж, Дорно дахины урлагийн музей, Оросын орчин үеийн урлагийн музей, Чи-Мэй музей (Тайвань) болон олон хүний хувийн цуглуулгад хадгалагддаг аж.
Эх сурвалж: Gazeta