ВИДЕО: BTS хамтлагийн шинэ дуу үзэлтээрээ рекорд тогтоожээ

ВИДЕО: BTS хамтлагийн шинэ дуу үзэлтээрээ рекорд тогтоожээ

Өмнөд Солонгосын к-поп хөгжмийн урсгалын BTS хамтлаг Youtube платформын рекордыг эвджээ. Тодруулбал, тус хамтлагийн саяхан гаргасан шинэ дуу “Dynamite”-ийг 24 цагийн дотор 100 гаруй сая хүн үзэж Youtube платформ дээр хамгийн олон хүн үзсэн дебют дуу болжээ.” Dynamite” дуу цацагдсанаас хойш яг нэг өдрийн дотор Youtube дээр 101.1 сая хүнд хүрчээ.

Өнгөрсөн зургадугаар сард к-поп хамтлаг Blackpink "How You Like That" дуугаа цацаж, үүнийг нь 24 цагийн 86.3 сая хүн үзэж, дээд амжилт тогтоож байсан юм.

Өнөөдөр (2020.08.25)-ийн байдлаар тус дууг нийт 192 гаруй сая хүн үзэж, сонсоод байна. Dynamite дуу нь BTS хамтлагийн англи хэлээр бүрэн дуулсан анхны дуу гэдгээрээ онцлогтой. Энэхүү дууныхаа талаар ярихдаа “Covid-19 цар тахлын үед энэ дуу та бүхэнд гэрэл гэгээ, эрч хүчийг бэлэглэх болно” хэмээжээ.

BTS хамтлаг энэхүү дуугаа ирэх наймдугаар сарын 30-нд зохион байгуулагдах “MTV Music Awards” дээр дуулах аж.

 




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

10 цагийн өмнө

Шуурхай мэдээ