М.Энхболд: Сонгуульд өрсөлдөх гэж байгаа бол өмнөхөө муулах уу, урдахаа хийх үү гэдгээ сайн бод

М.Энхболд: Сонгуульд өрсөлдөх гэж байгаа бол өмнөхөө муулах уу, урдахаа хийх үү гэдгээ сайн бод

Энэ сарын 14-ний өдөр ХҮН намаас хэвлэлийн хурал хийж, орон нутгийн сонгуульд аль нэг намтай эвсэл болохгүйгээр бие даан өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. Энэ үеэр Тус намын дарга Б.Найдалаа “Манай нам нийслэлийн намын хорооны даргаар П.Наранбаяр сонгогдсон. П.Наранбаяр нийслэл хотын дарга болно" гэж мэдэгдсэн. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн асан Миеэгомбын Энхболд П.Наранбаярт хандан өөрийн твиттер хуудаснаа “Сонгуульд өрсөлдөх гэж байгаа бол өмнөхөө муулах уу, урдахаа хийх үү гэдгээ сайн бод” хэмээн жиргэжээ.