МАН-ын Ажлын албаны даргаар С.Далхаасүрэнг

МАН-ын Ажлын албаны даргаар С.Далхаасүрэнг

УИХ дахь МАН-ын Ажлын албаны даргаар Сугаржавын Далхаасүрэнг томиллоо.  Тэрбээр Их Монгол дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр, Удирдлагын академийн төрийн захиргааны магистр, МУИС-ийг эрх зүйч, хуульч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажлын туршлагын тухайд МХЕГ-ын  Хэлтсийн дарга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын зөвлөх, Засгийн газрын Худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт судалгааны хэлтсийн дарга, Улаанбаатар хотын Гаалийн газрын орлогч даргаар тус тус  ажиллаж байсан. Сонгуульт ажлын хувьд МАН-ын НАМЗХ-ны улс төрийн ажилтан, удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.