Ц.Элбэгдорж: Абэ найздаа эрүүл энх, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсье

Ц.Элбэгдорж: Абэ найздаа эрүүл энх, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсье

Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгаанаар огцрох болсноо энэ сарын 28 ны өдөр зарласан билээ. Түүний бүрэн эрхийн хугацаа 2021 оны есдүгээр сард дуусах байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар ийнхүү огцорсон юм.

Тэгвэл түүний энэхүү мэдэгдлийн дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа “Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо ажлаасаа чөлөө хүсжээ. Абэ манай улсад 3 удаа ирсэн цор ганц Япон улсын Засгийн Тэргүүн. Хоёр улсын харилцааны онцгой, стратегийн шинж чанарыг гүнзгий мэдэрдэг удирдагч. Гайхалтай хүн, дотно найздаа эрүүл энх, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсье” гэжээ.

Сонирхуулахад, Шинзо Абэ саяхан нэг долоо хоногийн зайтай хоёр удаа эмнэлэгт үзүүлснээр түүний эрүүл мэндийн асуудал олны анхаарлын төвд орсон юм. Абэ 2006 онд анх удаа Япон улсын ерөнхий сайдаар томилогдоод нэг жил ажилласныхаа дараа ходоод гэдэсний өвчний улмаас өөрийн хүсэлтээр огцорч байв. Дараа нь тэр 2012 онд дахин ерөнхий сайдаар томилогдохдоо шинэ гарсан эмний тусламжтай өвчнөө эдгээсэн тухай мэдэгдэж байжээ.