Д.Сарангэрэл: Миний хүү тансаг хэрэглээгүй

Д.Сарангэрэл: Миний хүү тансаг хэрэглээгүй

Нэр бүхий сайдын хүү Сингапурт тансаг усан онгоц өндөр үнээр худалдан авсан гэх мэдээлэл өчигдөр зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан. Мөн тус мэдээлэлд ковид-19 халдварын дэглэмийг зөрчин найз нөхдөө Сингапурт аваачиж хоёр сая долларын үнэтэй уралдааны машинаа үзүүлж, усан онгоц дээрээ тансаг хүлээн авалт зохион байгуулсан гэж дурдсан байсан. 

Уг мэдээлэл гарсны дараа олон нийтийн цахим сүлжээнд энэ нь ЭМЯ-ны сайд асан одоогийн УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэлийн төрсөн хүү У нь гэх мэдээлэл цацагдсан юм. 

Тэгвэл бид уг мэдээллийн талаар УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэлээс тодрууллаа. Тэрбээр "Хүү минь гадаад ч явдаггүй. Тийм зүйлгүй. Бид энгийн амьдралтай. Гадаадад усан онгоц эзэмших асуудал дээд түвшний хүмүүст байна байх. Хүүхдүүдээ даруу өсгөсөн. Миний хүүхдүүд хүн сайтай, тансаг хэрэглээгүй" гэсэн тодруулгыг бидэнд өглөө.