Б.Пүрэвдорж: НӨАТ-ын татварыг 5 хувь болгон бууруулах хуулийг даруйхан хэлэлцэх шаардлагатай байна

Б.Пүрэвдорж: НӨАТ-ын татварыг 5 хувь болгон бууруулах хуулийг даруйхан хэлэлцэх шаардлагатай байна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2019 оны арванхоёрдугаар сард миний бие НӨАТ-ын 10 хувийн татварыг бууруулж, таван хувь болгох хуулийн төслийг өргөн барьсан. Өнгөрсө хавар өргөн бариад хэлэлцүүлсэн ч харамсалтай нь олонхийн саналыг авч чадаагүй. Тиймээс шинэ Засгийн газар, шинэ УИХ байгуулагдсантай холбоотойгоор дахин өргөн барьж байна. НӨАТ-ын эцсийн татвар төлөгч нь иргэд байдаг. 10 хувийн татвар нь аж, ахуй нэгж, иргэдэд хүнд дарамт учруулдаг. Тиймээс НӨАТ-ыг хувийг багасгаж ковидын үеийн дарамтыг багасган, орлогыг нэмэгдүүлэх арга байна. Вирусийн тархалтаас урьдчилан сэргийлж буй энэ үед аж, ахуй нэгж, иргэдийн орлого буурч, хаалгаа барихад хүргэж байна.

Тиймээс уг татварыг буулгах зайлшгүй шаардлага байна. Өнөөдөр иргэд 100 мянган төгрөгөөр бараа авахдаа 103 мянган төгрөг төлж байгаа. Тэгэхээр иргэдийн орлого буурсан энэ үед уг хуулийг төслийг яаралтай хэлэлцэх хэрэгтэй байна. Улаанбаатартаас зайтай оршдог өндөр өртгийн бараа авдаг сумын иргэдэд энэ бодит хэмнэлт болно. Сумын төвд иргэд НӨАТ-ын баримт авдаггүй. Тиймээс тэр иргэдийн НӨАТ-ын татварыг таван хувь болгох шаардлага байна” гэсэн юм.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: