АН, МАХН, ШИНЭ намууд орон нутгийн сонгуульд хамтарч ажиллана

АН, МАХН, ШИНЭ намууд орон нутгийн сонгуульд хамтарч ажиллана

АН, МАХН, ШИНЭ намын нэр бүхий гишүүд өнөөдөр/2020.09.02/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд орон нутгийн сонгуульд хамтран оролцоно гэдгээ мэдэгдлээ.

АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Пүрэвдаваа “Сонгууль эргэлзээтэй болсон. Мөн Сонгуулын Ерөнхий Хорооны бүтцийн асуудал эргэлзээтэй байна. Бүтцээ байгуулахдаа зөвхөн АН,МАН-аас санал авч, бусад намаас аваагүй гэх мэт олон асуудал гарч байна. Тиймээс АН, МАХН, Шинэ нам хамтарч ажиллахаар тунхаг бичиг байгуулж байна. Сонгуулын тухай хуулиар эвсэл байгуулах хугацаа оройтсон. Тиймээс эвсэл байгуулах боломжгүй болсон тул хамтарч оролцохоор боллоо. Сонгууль шударга болоогүй. Тиймээс бид нэгдэж байна” гэлээ.